БНПУ-ын Өргөмжит Консул, Польшийн төгөлдөр хуурч Марек Брахан "Хаан хөгжмийн гайхамшиг" тоглолт.


At Honorary Consulate of the Republic of Poland to Mongolia.

Wręczenie odznaczenia państwowego b. Ambasadorowi Mongolii w RP Otgonowi Dambiinyamowi I kameralne spotkanie przy kaiwe — at Honorary Consulate of the Republic of Poland to Mongolia .

 


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЗҮҮН ЕВРОПЫН УЛСУУДЫН ЭЛЧИН САЙД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд ноён В.Йилек, Бүгд Найрамдах Болгар Улсын хэргийг түр хамаарагч ноён А.Колев, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Т.Хомицки, Бүгд Найрамдах Румын Улсын Элчин сайд В.Истичоая Будура, Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэргийн сайдын бие төлөөлөгч ноён Ф.Бела нарыг Монгол Улс эдгээр улсуудтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ Монгол Улс сүүлийн 20 жилд ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин нээлттэй гадаад бодлого явуулж олон шинэ гадаад түншүүдтэй болсон ч хуучин андууд, түүний дотор 1950 оны 4 дүгээр сард анх дипломат харилцаа тогтоож байсан тэр үеийн Чехословак Улс, Польш, Унгар, Болгар, Румын зэрэг хуучин анд нөхөдтэйгээ харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд эдгээр улсуудад боловсрол эзэмшсэн монголын олон мянган иргэд хамтын ажиллагааны чухал гүүр болохыг тэмдэглэв. Тэрээр мөн Европын Холбооны гишүүн болсон Зүүн Европын улсууд Монгол Улааас ЕХ-той тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал гарц бөгөөд эдгээр улсуудад амжилттай хэрэгжүүлсэн ЕХ-ны стандартуудыг Монгол Улсын нэвтрүүлэх манай улсын хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэлд чухал түлхэц өгч, улмаар ЕХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бааз суурийг өргөжүүлэх ач холбогдролтойг цохон тэмдэглэв.
Польшийн Ерөнхийлөгч, гэргийн хамт саяхан онгоцны осолд орж амь үрэгдсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польшийн Элчин сайдад эмгэнэл дахин илэрхийлсэн бөгөөд Иракт энхийг тогтоох үйл ажиллагаанд монгол, польшийн цэргүүд мөр зэрэгцэн тэмцсэнийг мөн тэмдэглэв. Унгарын Элчин сайд хэлэхдээ монгол, унгарын ард түмэн олон зууны хаяа зэрэгцэн оршиж байсан нийтлэг түүхтэйг дурдсан бол польшийн Элчин сайд Бат хааны цэргүүд тэртээ 1241 онд польшийн Лийгнетц хотын дэргэд томоохон ялалт байгуулж байсны түүхт ой дараа жил болох гэж буйг мөн дурдаж байв.
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эдгээр улсын Ерөнхийлөгч нарт баярын илгээлт илгээж, Зүүн Европын улсуудын Ерөнхийлөгч нараас ч Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын илгээлт ирүүлжээ. Одоогийн байдлаар Чех, Болгар Улсуудын ЭСЯ Улаанбаатарт ажилладаг бөгөөд Польш, Унгарын талууд ЭСЯ-аас хаасныг дахин нээлгэх талаар хоёр тал ярилцаж байгаа ажээ.


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ПОЛЬШИД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар Польшид хийж буй айлчлалынхаа эхний өдөр буюу энэ сарын 15-нд тус улсын ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч М.Твардовскитэй хэлэлцээ хийв.

Монгол, Польшийн ЭМЯ-ны удирдлагууд хэлэлцээний үеэр хоёр талын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, эрүүл мэндийн салбарт 2010-2015 онд хамтран ажиллах Протоколын төсөл, гарын үсэг зурах бэлтгэл ажил, Польшийн эрүүл мэндийн даатгал, санхүүжилтийн тогтолцоо, тус салбарын боловсрол, сургалтын асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Түүнчилэн Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар энэ сарын 15-18-нд хийх айлчлалынхаа үеэр Польшийн эмийн бүртгэл, хяналтын тогтолцоо, Монгол, Польшийн хооронд уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах бололцоо зэрэг асуудлаар ярилцахаас гадна Польшид ажиллаж, амьдарч буй манай уламжлалт анагаах ухааны эмч нартай уулзан, тэдний үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн асуудлын талаар ярилцах юм.
Хэлэлцээнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд О.Дамбийням, Польшийн ЭМЯ-ны Эмийн бүтээгдэхүүн, эмнэлгийн багаж хэрэгслийн Албаны дарга Г.Цессак, холбогдох газруудын удирдлага, манай ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн Даргыг дагалдан яваа төлөөлөгчид байлцав.

 

ad1ad1